top of page

VEGANUARY сард зарлагдсан урамшууллууд

Writer's picture: SoyLoVeganSoyLoVegan

Updated: Oct 5, 2023

Veganuary бол 1-р сард хүмүүсийг веган амьдралын хэв маягийг дагахыг нь уриалж, веганизмыг сурталчилдаг дэлхий нийтийн хөдөлгөөн юм. Англи улсад үндэслэгдэж 2014 оноос эхэлсэн энэхүү хөдөлгөөний нөлөөгөөр хүнс үйлдвэрлэгчид шинэхэн веган бүтээгдэхүүнээ гаргах, веган ресторанууд нээлтээ хийх, томоохон сүлжээ дэлгүүрүүд веган сонголтуудаа нэмэгдүүлэх болон урамшуулал зарлах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдсаар иржээ. Түүнчлэн 1-р сарын турш зөвхөн веган хоол идэх чалленж ч явагддаг ба өдрийнхөө идсэн зүйлийг олон нийтийн сүлжээндээ байршуулах зэргээр энэхүү хөдөлгөөнд идэвхтэй оролцогсдын тоо жил бүр нэмэгдсээр байна.


Дэлхий нийтийн энэхүү хөдөлгөөнийг тохиолдуулан Монгол дахь веган бүтээгдэхүүн нийлүүлэгчид маань ч бас хямдралтай, урамшуулалтай худалдаагаа зарлаж байгааг та бүхэндээ дуулгая. Байгаль, дэлхийд ээлтэй, ан амьтдад ээлтэй мөн дахин хэрэглэдэг сав баглаа боодолтой хиймийн нэмэлт бодисгүй гоо сайхан, эрүүл мэндийн Галбингаа Натурал брэнд нь веган бүтээгдэхүүнүүддээ энэ сарыг дуустал 50% хүртэлх хямдралыг санал болгож байна. Тос, мист гээд арьс, үс, хумс арчилгааны биологийн идэвхит бүтээгдэхүүнүүдээс гадна эрүүл мэндийн супер хүнс болох төрөл бүрийн самар, үрийн гурилыг хагас үнээр нь худалдаж авах алтан боломжийг энэ веган сардаа амжиж эдлээрэй.



Тав тухтай, шинэлэг орчин, тансаг хоолоороо олны таашаал, талархлыг хүлээж байгаа Фүүди ресторан бүх салбар дээрээ энэ сарын турш бэлэгтэй худалдааг зарласан байна. "Бурхадын Зоог" ХХК-ны үйлдвэрлэдэг дурын гурван бүтээгдэхүүнийг худалдаж аваад шар буурцагны нухашийг бэлгэнд өгөх ба түүгээр хоолоо амтлах, шөл гаргах мөн талхан дээрээ түрхэж идэх гээд олон зориулалтаар хэрэглэж болдог онцгой бүтээгдэхүүн юм.


Веган сонголтыг амьдралдаа хэрэгжүүлэхэд улам бүр амар болж байна. Өөрийнхөө төлөө, ирээдүйн төлөө, байгаль, амьтадын төлөө хийх ухаалаг алхамыг хийж амьдралдаа дэвшлийг авчраарай гэж ерөөе!

Comments


bottom of page