top of page

Веган Фестиваль анх удаа Монголд

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Updated: Oct 5, 2023

Энэ оны 9-р сарын 24,25-ны өдрүүдэд Монголд анхны удаа "Веган Фестиваль"-ийг Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь веган хоол бол зөвхөн биеийн эрүүл мэндэд тустайгаас гадна байгаль дэлхийгээ хайрлаж байгаагийн илрэл болохыг таниулж сурталчлах юм. Ердөө л идэж байгаа хоол, өмсөж байгаа хувцасаа багахан өөрчлөхөд л бид үй олон амьтдын амийг хэлтрүүлээд зогсохгүй гариг дэлхий маань эргэн илааршиж нөхөн сэргээгдэх эхлэл тавигдах болно гэдгийг судлаачид батлан хэлсээр байгаа билээ. Бид ямар ч сонголтгүй биш, цөөн хэдэн сонголттой ч биш, бүр асар олон сонголтон дунд амьдарч байгаа энэ цаг үед эрүүл мэнд болоод амьтан, байгальдаа ээлтэй амьдрах бүрэн боломж бий. Түүнчлэн бид хэдий чинээ веган хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлнэ, төдий хэмжээгээр сонголт арвин болно.



Дэлхийн улс орнуудад жил бүр зохион байгуулагддаг Веган Фестивалийг Монголын Органик Ногоон Хүнсний Холбоо ТББ, Энэрэл МСҮТ, веган хүнс үйлдвэрлэгчид, амьтны эрх хамгаалах болон байгаль орчны үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага хамтран зохион байгуулжээ. Тэдгээр байгууллагууд олон төрлийн веган зоог, амттан, веган сүүн бүтээгдэхүүн, гараар үйлдвэрлэсэн байгальд ээлтэй тор зэрэг зүйлсийг худалдаалж, мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үнэгүй зөвлөгөө өг. Тэдгээр байгууллагуудаас дурьдвал:


- Веган гоо сайхны бүтээгдэхүүн (Кристал косметик, Вегантологи)

- Эрүүл мэндийн зөвлөгөө (Корсан веган эмнэлэг, Баясалтай төв)

- Веган эрүүл мэнд, гоо сайхны үтээгдэхүүн (Чакра брэнд, Галбингаа брэнд)

- Эко сонголтын зөвлөгөө (Монголын Тогвортой Хөгжлийн Гүүр ТББ)

- Монгол хөрсөнд ургуулсан органик ногоо (Мөнх Ногоон Амьдрал ТББ)


Анхны удаа зохион байгуулж байгаа гэхэд хүмүүс маш өргөнөөр оролцож, гэр бүл, найз нөхдийнхөө хамт онц сонирхолтойгоор өнгөрүүлсэн амралтын өдрүүд байлаа. Уг үйл ажиллагаан дээрх анхаарал татсан нэгэн зүйл бол зохион байгуулагчид нь жимс ногооны хувцас өмсөж зочдыг чиглүүлж, тэдэнд үйлчилж байсан юм. Мөн таних тэмдгийн үүрэг гүйцэтгэж байсан тул зочид хайж байгаа зүйлээ хялбархан олоод авчихаж байх жишээтэй.





Ийм хөөрхөн хувцаснуудыг хаанаас авсан юм бол? Эсвэл өөрсдөө хийгээсэн юм болов уу? Үүднээсээ эхлээд л сэтгэл гаргаж зохион байгуулсан нь илт байна шүү!






Үндэсний хөгжим эгшиглэж, уртын дуу цуурайтуулсан урлагийн гайхалтай тоглолтгүйгээр энэхүү арга хэмжээг төсөөлшгүй ээ. Веган хоолтон, хөтлөгч П.Одгэрэлээр хөтлүүлсэн урлагийн тоглолт дээр залуу уран бүтээлчид, морин хуурчид, веган хоолтон уртын дуучин Я.Мөнхбаяр, хаягдал зүйлсээр хөгжимдөгчид зэрэг сайн дурын уран бүтээлч нарын тоглолтыг ирсэн зочид гар утсаараа газар дээрээс нь шууд дамжуулж байсан нь очиж амжаагүй хүмүүсийн сэтгэлийг ч бас сэргээсэн шүү!



Санаанд багтамгүй алдартай уран бүтээлчид ч бас ая дуугаа өргөж сюрприз барилаа! Хүн бүр босож бүжиглээд л, фестивал маань ч үнэхээр гал халуун болж өрнөсөн дөө. Бидэнд сюрприз барьж фестивалийг гайхалтайгаар чимж өгсөн МУГЖ Уянга, Монголчууд бидний шүтээн дуучин, хөгжмийн зохиолч Ангирмаа нартаа туйлын их баярлалаа. Уран бүтээлч байхын хамгийн гол утга учрыг эдгээр хоёр гайхалтай уран бүтээлч удаа дараа үзүүлж, эрхэм ариун үүрэг даалгавраа биелүүлсээр байдаг. Амьтны эрх, байгаль орчинтой холбоотой хэд хэдэн үйл ажиллагаан дээр өөрсдийн дуу хоолойгоо өргөж байсан гайхалтай эрхмүүд юм. Фестиваль дээр бүр "Веган мандтугай!" гэж хэлсэн гээд л бод! Үүнээс илүү сайхан үг гэж өөр юу байх билээ. Хүн төрөлхтний оршин тогтнох баталгаа яах аргагүй "веган", энэ бол маргаангүй үнэн юм. Тиймээс зохион байгуулагчид болон бусад веган амьдралын хэв маягтай хүмүүс яагаад өөрсдийн бүхий л хичээл зүтгэлээ харамгүй зориулж нэг ч гэсэн хүнд веган хоолны ач тусыг ойлгуулах гэж хичээж байдгийг та ойлгосон биз ээ.


Бичлэгийг хийсэн: Билэгдэмбэрэл


Веган Фестиваль жил бүр уламжлал болон зохиогдож илүү өргөн дэлгэр болно гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.


Холбоотой нийтлэл: https://newswall.mn/?p=61281

1 Comment


Solongo Od
Solongo Od
Oct 05, 2022

Uneheer gaihaltai udruud blson shu. Iim olon vegan hunsnii uildverleluud, vegan goo saihnii em beldmeliin buteegdehuun uildverlegchihd mongold bii bolson bga ni udruus udurt nemegdej bui vegan hoolton hereglegchdiin nuluu gj helj blno. Hereglegch bid l hunsee solihod uildverlegchid baigald eeltei huns buteegdehuun uildverlej ehelj bn shu de. Medeej nur ih hudulmur, tevcheer, sudalgaand suurilsan vegan uildverlegch nartaa talarhaad barshgui. Teden shig iim saihan hudulmurch humuus baij gemeen hoolloltoo solih humuust amar blj ugch bga. Bayrlalaa zohion baiguulagch nartaa. Bayrlalaa iim goy niitlel bichij ene tuuhen uil yavdliig temdeglen uldeesen admindaa.

Like
bottom of page