top of page

Веган хорхогны жор

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Updated: Jul 31, 2022

Махаар хийдэг ямар ч хоолыг махгүйгээр хийж болдог болохыг одоо үед бүгд мэдэх болсон. Мах, амьтны гаралтай бүтээгдэхүүнээс авдаг шим тэжээлийг ч 100% ургамлаас бүрэн авч болдог гэдгийг ч бид ойлгож эхэлцгээж байна.


Наадмын баяр, зуны амралт зугаалгыг тохиолдуулан бид та бүхэндээ веган хорхогны жорыг хүргэж байна. Энэ жорыг веган хоолтон Голланд эр үзэсгэлэнт Монгол гэргийнхээ хамт "Алтай Гэр"-тээ хийж танилцуулсан юм.

Орц: Веган хорхогонд дурын ногоогоо хэрэглэж болох ба тэдний сонгосон орцонд мөөг, төмс, лууван, сонгино, брокли, цагаан цэцэгт байцаа, шар хулуу, үрлэн улаан лооль багтжээ. Мөн махтай адилтгаж хийсэн ургамлын гаралтай уургийг өөрсдөө бэлтгээд хийсэн байна. Амтлагчинд лаврын навч, хар перец, давс, шар буурцгийн цуу болон шөлний амт оруулах сүмс зэргийг нэмжээ.




Ингээд хорхогийг хэрхэн хийж байгааг мөн хорхогоо болгох зуур Недерланд хүргэн маань морин хуураар аялгуу эгшиглүүлж хөөмийлж буйг тэдний хийсэн бичлэгнээс үзээрэй.



Ногооны хорхог маш сайхан амттай болдог, шөл нь ч бас хачин сайхан амттай болдог шүү, заавал хийж үзээд амтыг нь мэдрээрэй. Амттай сайхан жороо хуваалцсан Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч энэ сайхан гэр бүлд талархан аз жаргалыг хүсэн ерөөе. Энэ гайхалтай гэр бүлийн ахуй амьдрал, ажил үйлийн талаар сайтын уншигч нартаа илүү ихийг танилцуулах боломж тохионо гэж найдаж байна.

Recent Posts

See All

Comments


bottom of page