Веган хоолны сургалт тогтмол явагдаж байна
Updated: Sep 15, 2022
Веган хоолтон болохоор шийдсэн хүмүүсийн хувьд хоолоо яаж хийх вэ, уураг тэжээлээ яаж нөхөж зохицуулж идэх вэ гэдэг асуудал нэн түрүүнд тулгардаг. Веган хоолтон болж байгаа хүн бүр энэ талаараа маш сайн судалгаа хийсэн байх хэрэгтэй. Учир нь цөөн нэр төрлийн ногоо, жимс хэрэглэдэг улс оронд нялхаасаа мах, гурил идэж өссөн болохоор түүнийгээ хэрхэн орлуулах учраа мэддэггүй. Ийнхүү иддэг байсан хоолноосоо махыг хасаад гурил, будаа, төмс төдийхөн идэж явсаар эрүүл мэндийн асуудалд орж, эцэст нь веган хоол Монгол хүнд тохирохгүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрчихдэг нь харамсалтай. Харин гэртээ төрөл бүрийн ногоогоор хоолоо хийгээд идчихдэг, уураг тэжээлээ авч чаддаг хүмүүсийн хувьд эрүүл мэнд нь эрс сайжирсан, залуужсан, царай зүс гэрэлтсэн зэрэг үр дүнгүүд ажиглагддаг. Тиймээс эхлээд мэргэжлийн эсвэл туршлагатай хүмүүсээс анхан шатны мэдлэг, мэдээлэл авахаас гадна хэд хэдэн төрлийн хоол хийж сурахыг танд зөвлөж байна.
Урьд өмнө нь "Цагаан хоол - Ногоон гариг" хэмээх ТББ нь веган хоолны тогоочийн курс явагдаж мэргэжлийн хоолзүйч багш онол ба практикийн хичээл заан олон хүнд веган хоол идэж эрүүл амьдраад зогсохгүй байгаль орчиндоо ээлтэй байх ухааныг өвлүүлсэн билээ. Харин энэ цаг үед "Ловинг Хат" ОУ-ын сүлжээ рестораны Монгол дахь нэгэн салбарыг хариуцан ажиллуулдаг эрхэм М.Даваасүрэн веган хоолны сургалтыг тогмол явуулж байна.
М.Даваасүрэн нь чөлөөт бөхийн тамирчин, аймгийн начин, бодибилдингийн багшаар ажиллаж байх хугацаандаа веган хоолтон болсон ба тамирчин хүнд веган хоол нь хамгийн тохиромжтой болохыг бие дээрээ туршсан хүн юм. Шим тэжээл судлаач тэрээр веган хоолны бие махбод, сэтгэл санаанд төдийгүй байгаль орчинд эерэгээр нөлөөлдөг болохыг олж мэдсэн учир Монголчуудынхаа махны зохисгүй хэрэглээг багасгаж, тэдэнд ургамалд суурилсан хоолны ач тусыг танин мэдүүлэх зорилгоор веган хоолны салбарт хүчин зүтгэж байгаа билээ.
"Ловинг Хат" 13-р хороолол салбар дээрээ явуулдаг веган хоолны хичээл нь "Өдөр тутмын веган хоол", "Олон үндэстний хоол", "Шош буурцгаар хийх хоол", "Фитнесс хооллолт" зэрэг хэд хэдэн төрлийн бүлэг сэдвүүдээр тогтмол явагддаг. Сургалт ихэвчлэн 2 өдөр явагдаж макро ба микро шим тэжээл, тавгийн зарчим, 5 махбод ба хий шар бадганы тэнцвэртэй байдал зэрэг онолын мэдлэгийг олгохоос гадна 15 орчим нэр төрлийн хоол хийх аргыг зааж байна. Хэрэв сургалтанд биечлэн оролцох боломжгүй бол онлайнаар хичээлээ үзэх боломжтой. Мөн байгууллага, хамт олон М.Даваасүрэн багшийн сургалтыг авч болох ба веган хоолтой ажилчиддаа хоолыг нь хийж өгөхөөс гадна байгууллагаараа веган хоолны өдөртэй болж жирийн өдрүүдийн адил амттай сайхан хоол зооглож болно шүү дээ!
Та бүхэн сургалтын талаарх мэдээллийг Фэйсбүүк хуудсаас нь тогтмол авч мөн холбоо барьж болно. Маш хямд үнээр цогц мэдлэг мэдээлэл авах боломжийг ашиглаад авдаг юм шүү. Ургамалд суурилсан хоолны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж эх дэлхий дээр энх тайван оршин тогтнох болтугай!
Фэйсбүүк хаяг: Loving hut UB-13
Байрлал: Зүүн 4 замын а.бусны буудлын урд Шри Шри Амьдрах урлаг төвийн дор "Loving Hut" веган ресторан
Утас: 91112214
Comentarios