top of page

Монголын шилдэг веган тогооч нар тодорлоо

Writer's picture: SoyLoVeganSoyLoVegan

Updated: Oct 5, 2023

"ULAANBAATAR CUP 2022" 39 дэх удаагийн Монгол улсын аварга тогооч шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 16 дах төрөл болж "ВЕГАН ХООЛ" албан ёсоор нэмэгдэн орсон нь веганчууд бидэнд маш сайхан мэдээ байлаа. Жил бүр уламжлал болгон зохиогддог уг тэмцээнийг Монголын шилдэг тогооч нар Олон Улсын үнэлгээний системээр шүүж байр эзлүүлдэг юм байна. Өрсөлдөөнтэй, туршлага нэмсэн уг тэмцээнд веган тогооч нар маань амжилттай оролцож Алтан медалын болзлыг Loving hut Их Дэлгүүр рестораны ахлах тогооч Ж.Отгонбаяр Janchivdorj Otgonbayar Ogii Хүрэл медалын болзлыг Loving hut UB-13 рестораны ахлах тогооч М.Даваасүрэн Davaasuren Myagmarjav Тусгай байрын болзлыг FOODY Mongolia -ын тогооч Х.Насантогтох нар тус тус хангаж байр эзэлсэнд халуун баяр хүргье.

Энэхүү тэмцээнийг 16 төрөлд амжилттай зохион байгуулсан Mongolianmasterchefs болон Batbaatar Ragchaa ахлагчтай баг амт олонд гүн талархал илэрхийлж байна. Мөн веган багийг тусалж дэмжиж зөвөлгөө өгч байсан мэргэжлийн шеф Muko Altan -доо талархал илэрхийлье.


Тэмцээнд оролцогчдын хийсэн хоолнуудын заримаас сонирхуулж байна.





Ирэх жил улам олуулаа оролцоцгооё.

ВЕГАН ТОГООЧИД МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ!





Шүүгчид маань оролцогч веган тогооч нарт хэрхэн үнэлгээ өгч, санал шүүмж хэлсэн талаар мөн тэмцээний үйл явц хэрхэн явагдсаныг энэ бичлэгээс үзээрэй:



Эх сурвалж: Vegan Mongolia хуудас

Comments


bottom of page