top of page

САР ШИНИЙН ВЕГАН БУУЗАА ХААНААС АВАХ ВЭ?

Writer's picture: Loving Hut MongoliaLoving Hut Mongolia

Updated: Oct 5, 2023

Монгол түмний маань цагаан сарын бэлтгэл ид дундаа явж байна даа. Бэлэг сэлтээс гадна бууз ажиллагаа гэдэг чинь л хамгийн их хүч хөдөлмөр шаардсан ажил байдаг шүү. Дэлхий дахинд тулгарсан эрүүл мэндийн нөхцөл байдал болон эдийн засгийн хүнд хүнд хэцүү цагийн нүүрийг үзэж байгаа учраас хэт нүсэр биш, цомхон хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгааг манай вэбсайт ч мөн дэмжиж буйгаа илэрхийлье.


Ингээд сар шинийн баяр тохиох гэж буйтай холбогдуулан та бүхэндээ энэхүү нийтлэлээрээ учран золгоё оо. Ахмад настнуудынхаа амар мэндийг эрж хүндэтгэн золгодог, садан төрлөөрөө хуран цугладаг энэхүү сайхан баяраараа бид идээ будааг зөв хүртвэл жаргал, буруу идэж уувал ходоотдойгоо хийсэн дайн тулаан болчихдог нь харин харамсалтай шүү. Олон айлаар зочлох бүртээ илчлэг ихтэй өөх, махтай бууз, салат зооглоод л байвал нойр булчирхай, элэг цөс, дотор эрхтнүүд маань зочирдохоос гадна зүрх судасны эрүүл мэндэд ч гэнэтийн аюул учирч болзошгүй байдаг. Тиймээс юуны түрүүнд идээ будаагаа тохируулж хэрэглэхийг зөвлөхийн сацуу энэ асуудлыг хамгийн сайнаар шийдэж болох нэгэн аргыг хуваалцъя.



Хэрэв бид төмсний салатаа өндөггүй веган майонезаар зуураад, буузныхаа махны хэмжээг багасгаас эсвэл бүхэлд нь ногоогоор орлуулчихвал эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө эрс багасна. Ердөө байцаа, лууван, дүпү зэрэг ногоонуудаа жижиглэж хэрчээд давс, хар перец, гоньд, цуу зэргээр амталчихад л маш сайхан амттай бууз болно доо. Хэрэв өөрсдөө бэлтгэх боломжгүй бол аль ч веган хоолны газар болон веган маркетуудаас худалдаж авах боломжтой шүү. Веган хүнс бүтээгдэхүүнүүдийн олдоц улам бүр л нэмэгдэж байгаа нь ямар гайхалтай хэрэг вэ! Бүх газруудын буузнаас нь авч үзээд хамгийн таалагдсанаа шилээд авдаг хэрэг ээ! Буузнаас гадна салатаа хутгах өндөггүй майонезаас гадна хэвийн боов, еэвэн гээд хэрэгтэй бүхий л хүнсээ базаах боломжтой. Сар шинийг тохиолдуулан өөр өөрсдийн онцлогийг шингээсэн амт шимттэй бууз тэргүүтнийг худалдаалж байгаа Улаанбаатар хот дахь веган хоолны ресторануудын хаягийг доор хүргэе.




Шимт бууз - 1кг нь 10500 10кг-аас дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй. Захиалгын утас: 9906-7988


Утас: 70117715, 99092015

Loving Hut Модны 2 Буузны орц: Буузны орц: Шар буурцгийн уураг, дүпү, байцаа, бууцай, лууван, сэвэг зарам, сонгино, сармис. Амталгаа: Хар перц, гоньд, давс 1000 гр нь 11,500₮ Утас: 99154413


Loving Hut-baruun 4 zam Буузны орц: Байцаа, лууван, дүпү, шар буурцгийн уураг, ногоон хулуу, бор мөөг, бууцай, ногоон сонгино. Амталгаа: Хар перц, мөөг охь, давс Гурил: Алтан тариан дээд гурил 900 гр нь 10,000₮ Утас: 99171534


Loving hut UB-13 Буузны орц: Шар буурцгийн биежүүлсэн уураг, дүпү, байцаа, лууван, сонгино. Амталгаа: гоньд, хар перец, давс , мөөгний охь. Улаан буудайн гурил 900 гр 10,000₮ Утас: 91112214


Loving Hut - Tsagaan Khaalga Буузны орц: Шар буурцгийн уураг, дүпү, шош, байцаа, лууван, сонгино, Амталгаа: хар перец, давс, мөөгний охь. 1000 гр 10,000₮ Утас: 70100512


Loving Hut- Их Дэлгүүр Буузны орц: Буузны орц: Шар буурцгийн уураг, дүпү, байцаа, бууцай, лууван, сэвэг зарам, сонгино, сармис. Амталгаа: Хар перц, гоньд, давс 1000 гр нь 11,500₮ Утас: 70107089


Loving Hut - 10r Khoroolol Буузны орц: Буузны орц: Шар буурцгийн уураг, дүпү, байцаа, бууцай, бор мөөг, сэвэг зарам, шар хулуу, сонгино, сармис. Амталгаа: Хар перц, гоньд, давс 1000 гр нь 11,000₮ Утас: 99078969, 99285114


Өдөр бүр/Ням гаригт 10-19цаг/ 10-20цаг хүртэл

Хаяг: БЗД 26 хороо Олимп Виллаж хотхоны 200-р байрны зам дагуу

Утас: 90218788


Элбэг арвин сонголттой эрүүл хүнсээр хэрэглэгчид биднийхээ хэрэгцээг хангаж шаргуу хөдөлмөрлөж буй веган хүнс үйлдвэрлэгч нартаа талархал илэрхийлье ээ! Амьтны амь аварсан энэрэнгүй хүнсийг дэлгэрүүлж буй буян тань арвижин дэлгэрэх болтугай!


Comments


bottom of page