Улаан лооль, ногоотой лапша
Updated: Apr 12, 2022
Өвөл идэх тохиромжтой хоол хүнсний талаар бичсэн нийтлэлтэйгээ холбогдуулан шим тэжээлтэй, амттай шөлний жор хуваалцах гэж байна. Өөртөө байгаа материалаа ашиглан хийсэн энэхүү шөлөнд улаан лоолийг эхлээд гүнжидийн тосонд хуураад бусад төрлийн амин дэмтэй ногоонуудаас гадна сэвэг зарам, мөөг хийж өгөөд гоньдоор амталсан учраас өвлийн улиралд идэхэд нэн тохиромжтой, ногооны өөрөөс нь гарсан сайхан шөл нь ядаргаа тайлж, хүч тамир сэлбэх шиг болдог.
Орц:
- Улаан лооль
- Мөөг
- Сэвэг зарам
- Гоймон (эрүүл сонголт: бүхэл үрийн гоймон, кинва гоймон, соба гоймон), эсвэл будаа
- Яншуй эсвэл чинцай
- Гүнжидийн тос
- Нунтаг гоньд
- Мөөгний нунтаг эсвэл мөөг амтлагч
- Хар перец
- Цуу
- Давс
- Ус
Та өөрийн сонголтоор сонгино саримс нэмж бас болно. Энэ амттай сайхан шөлний жорыг бичлэгээр нь оруулж байгаа тул санаа авах болон даган хийхэд илүү хялбар байх болно. Туршиж үзсэн сэтгэгдлээ бидэнтэй комментоор эсвэл холбоо барих хуудсаар дамжуулан хуваалцаж болно шүү.
댓글