top of page

Щварценегерын "Тоглоомыг өөрчлөгчид" хоол тэжээлийн үнэнг илчлэв

Writer's picture: Vegan MongoliaVegan Mongolia

Оскарын шагналт найруулагч Жеймс Камероны бүтээсэн "Тоглоомыг өөрчлөгчид" баримтат кино нь хоол тэжээлийн хувьсгалыг нээж, хүн төрөлхтний олон жилийн итгэл үнэмшилд өөрчлөлтийг авч иржээ. 2018 онд нээлтээ хийсэн уг кино нь ургамлын гаралтай хоолны дэглэм нь биеийн тамирын дасгалд хэрхэн нөлөөлж байгааг судалж, махан суурьт тэжээлийг тойрсон асуудлыг хөнджээ.


game changers documentary vegan athlete

Нэр алдар нь дэлхий дахинд цуурайтсан нэрт эрхмүүд энэ киног бүтээсэн ба тэдгээр нь "Титаник", "Аватар" киноны найруулагч Жеймс Камерон, бодибилдингийн домог, Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварцнеггер мөн ургамалд суурилсан хоолыг дэмжигчдийн санаанд багтамгүй нэгэн төлөөлөгч тулааны тамирчин, жүжигчин Жеки Чан нар юм. Жаки Чаны хувьд ан амьтныг хамгаалдаг WildAid байгууллагатай хамтран ажиллаж ан амьтныг хууль бусаар агнах, ангийн бүтээгдэхүүн худалдаж авахаас татгалзахыг уриалж дуу хоолойгоо идэвхтэй өргөдөг билээ. Түүнчлэн Оскарын шагналт найруулагч Луи Психоёс энэхүү төсөлд өөрийн туршлагыг авчирч, бодит туршилт, шинжлэх ухааны нотолгоо, тамирчдын хувийн түүх ба туршлагыг чадварлагаар хослуулжээ. Луи Психоёс нь байгаль орчны тэмцэгч гэдгээрээ алдартай нэгэн юм.



game changers producers James Cameron, Jackie Chan, Arnold Schwarzenegger

Хоол тэжээл, физиологи, спортын анагаах ухааны нэрт мэргэжилтнүүд энэхүү баримтат кинонд хувь нэмрээ оруулж, үзэгчдэд ургамлын гаралтай хоолны дэглэмийн физиологийн давуу талуудын талаар бүрэн ойлголт өгдөг. Мөн ургамлын гаралтай хоол тэжээл нь үрэвсэл, эдгэрэлт, зүрх судасны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалж, хуучин цагийн уургийн эх үүсвэрээс татгалзах нь биеийн тамирын дасгал сургуулилтыг сайжруулж, архаг өвчин тусах эрсдэлийг хэрхэн бууруулж болохыг онцолсон байна. Тулааны урлагийн мастер Жэймс Вилкс, гүйлтийн олон удаагийн аварга Морган Митчел, Формулагийн машины уралдаанч Льюс Хамилтон, хүндийн тамирчин Патрик Бабоумиан зэрэг нэрт тамирчид веган хоолонд шилжсэнээр эрүүл мэнд, бие бялдар, спортын амжилтанд нь хэрхэн нөлөө үзүүлсэн талаарх өөрсдийн түүхээ хуваалцсан нь асар их сонирхлыг татдаг. Бие махбодын хүч чадлыг нэмэгдүүлэхээс гадна сэтгэлзүйн хувьд эр зоригтой, тэвчээр хатуужилтай болоход нь хүртэл онцгой нөлөө үзүүлжээ.



game changers experiment plant-based food blood test

Мөн энэ кинонд тархи угаалт, худал хуурмагийн талаар онцолсон ба, мах нь хүн төрөлхтний гол хүнс болоход нийгмийн хэм хэмжээ, соёлын нөхцөл байдал нөлөөлөхөөс гадна алдаатай мэдээлэл сурталчилгаагаар дамжуулж хүмүүст итгэл үнэмшил суулгахад хэрхэн үүрэг гүйцэтгэсэн болохыг илчилдэг. Энэхүү кино нь үзэгчдийг хоолны дэглэмээ дахин дүгнэж, хэрэглэж буй хоол хүнснийхээ байгаль орчин, ёс зүйн үр дагаврыг харгалзан үзэхийг уриалах ба, хоол тэжээлийн талаар илүү цогц хандлагыг санал болгосон байна.


Хэвшмэл ойлголтоосоо салж, хуучны төсөөллөөсөө ангижрах цаг болжээ. Эрт цагт хүн төрөлхтөн махыг түүхийгээр нь иддэг байсан уламжлалаасаа хагацсан шиг энэ удаад ч бас бид дараагийн түвшний хооллолтын хэв маягруу дэвших цаг үе ирлээ.



Comments


bottom of page