top of page

Судалгаа: Ногоон бүтээгдэхүүн дээрх таны хандлага юу вэ?

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Ногоон бүтээгдэхүүн гэдэг нь байгальд орчинд ээлтэй бүтээгдэхүүн юм. Ийм бүтээгдэхүүний орц найрлагад элдэв химийн бодис ороогүй, байгалийн түүхий эдээс бүрдсэн, түүнчлэн амьтан дээр туршилт хийгээгүй байдаг. Мөн ямар нэг амьтны орц найрлагагүй, цэвэр ургамлын найрлагатай бүтээгдэхүүнийг ч ногоон бүтээгдэхүүн гэж тодорхойлдог. Ногоон бүтээгдэхүүнийг илэрхийлдэг өөр олон хүчин зүйл байдаг ба энэ талаар дараа дараагийн нийтлэлүүдээр илүү дэлгэрэнгүй хүргэх болно.


Энд дарж судалгаанд хамрагдана уу.

Бодит бүтээгдэхүүнээс гадна түүний савлагаа, шошго зэргээр нь тухайн бүтээгдэхүүнийг ногоон гэж тодорхойлох боломжтой. Жишээлбэл хэт их баглаа боодол ашиглаагүй эсвэл байгальд задарч уусдаг, дахин ашиглагддаг баглаа боодолтой байх, шошгоны хувьд "100% natural", "organic", "vegan" зэргээс гадна тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд нүүрстөрөгчийн ул мөр бага үлдээсэн болохыг илэрхийлдэг шошгонууд багтана.




Ногоон бүтээгдэхүүн, ногоон хэрэглээний ач холбогдлыг хэрэглэгчдэд ойлгуулахын тулд мэдээж хэрэг таниулах сурталчилгаа хэрэгтэй. Ийм сурталчилгааг бас ногоон сурталчилгаа гэж нэрлэж болдог. Ногоон сурталчилгааны энгийн сурталчилгаанаас ялгаатай нь ашиг орлого олох зорилгыг эн тэргүүнд тавьж, хэрэглэгчдийн сэтгэлийг урхидах гэсэн оролдлого бус, харин ногоон мессежүүдээр байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчдэд ээлтэй, нийгэмд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэх санааг төрүүлж аль аль талдаа ач тусыг нь хүртэхийн төлөөх үйл ажиллагаа юм. Гэсэн ч ногоон эрэлт хэрэгцээ нэмэгдэж, ногоон амьдралын хэв маяг трэнд болоод буй энэ цаг үед зарим том корпораци, брэндүүд ногоон маркетинг, зар сурталчилгааг хэрэглэдэг болсон. Энэ нь тэд зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээ ногоон болгосон гэсэн үг юм.


IKEA брэндийн ногоон сурталчилгааг жишээ болгон үзүүлж байна. Тэдний хувьд тэд үргэлж шинэлэг санаа гаргаж, байгальд ээлтэй түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг зорьдог ба зар сурталчилгаагаараа дамжуулж ногоон мессежийг ч түгээж байдаг.


Ногоон маркетингийн эдгээр хүчин зүйлүүдэд та ямар хандлагатай байдаг вэ? Та судалгаанд хамрагдаж өөрийн хандлагыг тодорхойлоорой. Судалгаанд хамрагдсанаар та ногоон ирээдүй, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах болно.


Энд дарж судалгаанд хамрагдана уу.

Comments


bottom of page