top of page

Биеэ үхсэн цогцос болгож нийтэд харуулсан тэмцэгч эмэгтэй

Writer's picture: SoyLoVeganSoyLoVegan

Updated: Dec 16, 2023

Америкийн каунтри хөгжмийн дуучин, ая зохиогч, жүжигчин, мэргэжлийн илтгэгч, зохиогч, амьтдын эрхийн төлөө цогтой тэмцэгч, веган хоолтон Симон Рейес нь телевизийн реалити цувралуудаас эхлээд Холливуудын кинонуудад тоглож, хит цомгууд гаргасан амжилт бүтээлээр арвин нэгэн билээ. Тэрээр 20 гаруй жилийн турш амьтдын ертөнц дэх хамгаалагдаагүй иргэдийг хамгаалахын тулд өөрийн бүх чадвар, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байгаа юм.



"Би эмэгтэй хүн, найз нөхөр, аавын охин, зураач эсвэл удирдагч хүн байж болно. Гэвч юуны түрүүнд би үргэлж идэвхтэй тэмцэгч байх болно"

~ Симон Рейес




Аравхан настай гэнэн цайлган байх үеэс түүний цусанд амьтан-иргэдийн эрхийн төлөө тэмцэх явдал шингэсэн хэмээн ярьдаг. Багш нараараа ичимхий нэгэн гэж тодорхойлуулж байсан тэрээр бага насандаа махны хэрэглээ болон бусад үйлдвэрлэлд ашигладаг амьтан төрөлтнүүдийн аймшигт зовлон зүдгүүрийг мэдсэнийхээ дараа үг хэлгүй тэдгээр төрөлтнүүдийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг хүчирхэг, гал цогтой нэгэн болж хувирсан байна. Симон фермийн амьтан-иргэдийг аварч, жагсаал цуглаанд оролцохоос гадна амьтан-иргэдийн нэрийн өмнөөс тогтмол үг хэлэхийн тулд Үндэсний Амьтны эрхийн тухай конвенцууд болон TEDx симпиозумууд зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.


Симон амьтдын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага болох 'Хууль зүй дэх нийгмийн энэрэл (SCIL)'-ийн харилцааны асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчийн хувьд тоо томшгүй олон амь аварч болох шинэлэг хуулиудыг батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэдний олон ололт амжилтын дундаас SCIL нь Калифорни мужид амьтад дээр туршилт хийсэн гоо сайхны бүтээгдэхүүн, хувийн арчилгааны бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон 'Харгислалгүй гоо сайхны бүтээгдэхүүний тухай хууль'-ийг баталсан байгууллага билээ. Энэ хууль удалгүй бусад мужуудад хэрэгжиж эхэлсэн юм.




Симон алдар нэрээ ашиглан бодлого боловсруулагчдад нөлөөлөх боломжийг хэзээ ч алддаггүй. Тэрээр 2017 онд АНУ-н ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртөө амьтан-иргэдийн эрхийн талаар тусгахыг нээлттэйгээр уриалж байжээ.





Тэрээр нэгэн ярилцлагадаа "Хүмүүст амьтдын зовлон зүдгүүрийн тухай ярихад хүмүүс амьтадтай ямар ч холбоогүйгээр өсөж хүмүүжсэн байдаг тул төдийлөн ойлгодоггүй. Тиймээс үүнийг арилгахын тулд амьтны зовлон нь бидний адил цус алддаг, өвддөг, зовж шаналдагтай адил ялгаагүй гэдгийг хүмүүст ойлгогдохоор харуулах ёстой. Бидний зовж шаналах, амьтдын зовж шаналах хоорондоо ямар ч ялгаагүй юм. Тэгэхээр тэдгээр амьтад яагаад зовох болдог гэдгийг, бид бүгд нэг гэдгийг ойлгуулахын тулд тэдний хэрхэн зовж буйг харж мэдэх ёстой" гэжээ.


Амьтан, хүн хоёр зовж тарчлах байдлаараа ямар ч ялгаагүй гэдгийг хүмүүст тодорхой харуулахын тулд бусад тэмцэгчидтэй хамт бие дээрээ улаан бэх асгаж савлагаатай махны адил дэлгүүрийн махны тавиур дээр буй мэтээр гудамжинд хэвтсэн нь мах, цус, эд эрхтнээр амьтад биднээс ямар ч ялгаагүй гэдгийг илэрхий үзүүлж тэдний төлөөх асар хүчтэй дуу хоолой болж чадсан юм.


Түүний амьтдын төлөөх хүчирхэг тэмцэгч болоход нь хамгийн анх нөлөөлсөн хүн бол Францын алдарт жүжигчин, модель, амьтны эрхий төлөө тэмцэгч, цагаан хоолтон Брижит Баргот юм. Паул Маккартни болон түүний гэргий Линда Маккартнигаас гадна амьтны эрхийн анхны тэмцэгч болох Брижит Барготоос үлгэр жишээ авч, амьтдыг хамгаалах хүсэл зоригийг анх олж авсан аж.


Ингээд бид нийтлэлийнхээ төгсгөлд Симон Рейерсийн дуулсан "Веган сүлд дуу"-г уншигчиддаа зориулан хүргье.






Comments


bottom of page