top of page

Домогт реппер Рассел Симмонсын веган болсон түүх

Writer's picture: SoyLoVeganSoyLoVegan

Рассел Симмонс бол бизнес, соёл, ухамсартай амьдралын салбарт гэрэлтэгч нэгэн юм. Хип хоп салбарт оруулсан хувь нэмэр оруулсан, Def Jam Recordings-ийг үүсгэн байгуулагч гэдгээрээ алдартай Симмонс нь 1997 оноос эхлэн эрүүл мэнд, веганизм, тогтвортой амьдралын хэв маягийг дэмжигч болон хөгжин дэвшиж явна.


"Шинэ Америкийн хооллолт" хэмээх 1991 онд цацагдсан кино нь түүнийг амьдралдаа ийнхүү огцом шийдвэр гаргахад хүргэжээ. Түүнчлэн оюун санааны эрэл хайгуул хийж йог, бясалгал хийж эхэлсэн нь түүнийг амьтдаг гэм хор учруулахгүй байх, эрүүл мэндээ болон байгаль дэлхийгээ хамгаалах ухамсрын сэрэлтийг олж авсан байна. Веган болсныхоо дараа Рассел Симмонс энергийн түвшнээ нэмэгдэж байгааг анзаарчээ. Тэрээр хоол идсэний дараа ядрахаа больж, тэсвэр хатуужил нь нэмэгдэж, ажлын өдрүүдийг илүү үр бүтээлтэй өнгөрөөдөг болсон байна. Симмонс одоо өөрийгөө эрч хүчээр дүүрэн нэгэн гэж тодорхойлдог.


Рассел Симмонс ном
Рассел Симмонс ном

Веган хооллолтын ач тусыг улам бүр мэдэрч, хайхамшигт үр нөлөөг нь ойлгохын хэрээр Рассел Симмонс энэ талаар олон хүнд мэдүүлж, зааж сургахыг хүсчээ. Тиймээс 2014 онд хэвлүүлсэн шилдэг борлуулалттай "Success Through Stillness" номынхоо дараа 2015 онд эрүүл, урт удаан, аз жаргалтай, амжилттай амьдралын хөтөч болсон Happy Vegan хэмээх номоо хэвлүүлсэн байна. Бусад хүмүүс урт насалж, илүү эрүүл амьдрахын тулд мах, сүүний үйлдвэрлэлийг дэмжихээ зогсоож, сэтгэл хөдлөл, оюун санааны мэдрэмжээ сайжруулахын тулд веган хоол иддэг болоосой хэмээн тэр хүсдэг аж. Хүмүүс эрүүл мэндээ генетик, удам судрын түүхээр хянах гэж оролдохоос илүүтэй хоол хүнсээ анхааралтай сонгох замаар эрүүл мэндээ хянаж чадна гэдгийг нь ойлгуулахыг тэр хүсдэг.


бали веган ресорт

Рассел Симмонс ёс суртахуунтай амьдралын төлөөх эрхэм үүргийнхээ нэгэн хэсэг болгож өөрийн цоо шинэ бизнесийг эхлүүлээд удаагүй байгаа ба энэ нь Балигийн зүрхэнд тансаг атлаа байгаль орчинд ээлтэй амралт зугаалгын газар болох GDAS Bali Resort юм. 2022 онд нээлтээ хийсэн GDAS Бали Веган амралтын газар нь тансаг зэрэглэлийн орон сууцны өвөрмөц цогцолбортой, ургамалд суурилсан тогтвортой амьдралыг хослуулан, амгалан тайван байдлыг цогцлоосон газар дээрх диваажин юм.


веган хоол

Зочид амралтын газрын Tangi веган ресторанд олон төрлийн тэжээллэг, тансаг хоол, амттанг зооглох боломжтой. GDAS Bali Vegan Resort-ын байшингууд нь байгальд ээлтэй материалаар хийгдсэн, нарны эрчим хүч, ус хэмнэх шийдлүүдийг амралтын газрын бүх хэсэгт нэгтгэж өгснөөр экологийн ул мөрийг багасгадаг байна.


Урлаг, соён гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, үлгэр жишээг үзүүлж буй Рассел Симмонс таныг Мөнх Тэнгэр ивээх болтугай!


Comments


bottom of page