top of page

Шагнал гардуулах ёслолын веган зоог

Writer's picture: SoyLoVeganSoyLoVegan

Updated: Oct 5, 2023

Жил бүр алдартнууд Оскарын шагнал гардуулах ёслолын дараа шилдэг тогоочийн хийсэн хоол, ундаагаар ялалтаа тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жилийн 95 дахь удаагийн ёслолын дараах үдэшлэг дээр 29 жилийн турш уг арга хэмжээнд зориулан хоол хийж байгаа тогооч Вольфганг Пак веган хоолны сюрпризээ дэлгэсэн байна. Анх 2020 онд энэхүү өдөрлөгийн идээ ундаанд албан ёсоор веган цэс оруулж байсан ба энэ нь нийт зоогийн 70 хувийг эзэлж байв.



Ихэвчлэн 1500 орчим хүн оролцдог энэхүү үйл ажиллагаанд Пак нь аль 2013 оноос л маш нарийн веган хоол, зууш, амттануудыг оруулдаг байсан нь өнөөдөр албан ёсоор тусгайлсан веган цэсийг илүү өргөн сонголттойгоор танилцуулдаг болсон нь гайхалтай дэвшил болжээ.



2020 онд "Жокер" кинонд тоглосон дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд шалгарсан жүжигчин Хоакин Финиксийн ачаар шагнал гардуулах ёслолууд ургамлын гаралтай хоолны сонголттой байх хүчирхэг суурь тавигдсан байдаг. Шагнал гардуулах үе, Алтан бөмбөрцөг, Дэлгэцийн жүжигчдийн эвлэл (SAG) шагналууд, Шүүмжлэгчдийн сонголт, Оскарын шагналууд нь цэснээсээ амьтны гаралтай бүтээгдэхүүнийг бүрмөсөн хасах юм уу эсвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг эрс нэмэгдүүлсэн байна.



Финикс 2020 оны шагнал гардуулах ёслолын үеэр үг хэлэн өндөрлүүлж, огтлолцсон дарангуйллын асуудлыг хөндсөн түүхэн илтгэл тавьжээ.

Тэрээр хэлсэн үгэндээ "Бид жендэрийн тэгш бус байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, онцлог эрх, уугуул иргэдийн эрх, амьтны эрхийн тухай ярьж байхдаа бид шударга бус байдлын эсрэг тэмцлийн тухай ярьж байгаа гэж би бодож байна" хэмээжээ. Энэхүү үгээрээ Хоакин тэдгээр эрхийг зөвхөн яриа төдийхнөөр өнгөрөөх бус тэмцлээ бодитоор хийх хэрэгтэй болохыг сануулж буй болов уу.


Түүнчлэн тус оны шагнал гардуулах ёслолын дараах арга хэмжээнд алдарт жүжигчин Леонардо Де Каприо цэвэр веган хоол захиалах мэдээллийг өгч байжээ. Ингээд өдөрлөгийн үеэр жүжигчин маань Пак тогоочоос веган хоолоо асууж байгаад амтархан идсэн болохыг тус тогооч өгүүлсэн байна.


Цааш цаашдын өдөрлөгүүдээр 100% веган цэсээр үйлчилдэг болох сайхан ирээдүй ойртож байна даа.

Comments


bottom of page