top of page

"ТОГЛООМЫГ ӨӨРЧЛӨГЧИД" КИНО ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

Writer's picture: SoyLoVeganSoyLoVegan

Updated: Apr 17, 2023

Веган хооллолт, амьдралын хэв маягийн талаарх мэдлэг, мэдээлэл солилцдог "Веган кино эвент" тогтмол зохиогдож байна. Энэ оны 2-р сараас эхлэн долоо хоног бүр зохион байгуулагдаж байгаа энэ өдөрлөг дээр Холливуудын алдартнууд болох Жеймс Камерон, Арнолд Щварцнейгр мөн Чаки Чан нарын хамтран бүтээсэн "Тоглоомын дүрмийг өөрчлөгчид" киног монгол хэлээр хамтдаа үзэх ба уг киноноос ургамал хооллолтын талаарх шинжлэх ухааны судалгаатай, бодит туршилтуудыг харьцуулж харах боломжтой юм.


Энэхүү өдөрлөг дээр гэр бүл, найз нөхдөөрөө ирцгээн хамтдаа киногоо үзээд мөн киноныхоо талаар хоорондоо ярилцаж болохоос гадна веган хоолны мэргэжилтнүүдийн зөвлөгөөг бас сонсох боломжтой. Түүнчлэн танилын хүрээгээ нэмж веган найз нөхөдтэй болох энэ сайхан боломжийг танд ямар ч үнэ төлбөргүйгээр олгож байгаа юм байна шүү. Бас болоогүй танд зориулж төрөл бүрийн амтат веган зоогийг бэлтгэсэн байгаа. Гайхалтай байгаа биз?


Хэрэв та энэхүү өдөрлөгт оролцохыг хүсэж байвал Фэйсбүүк дээрх Loving Hut United хуудсаар дамжуулан мэдээлэл аваарай. Дэлхий дахины тоглоомын дүрмийг өөрчилж чадсан энэхүү алдартай баримтат киног заавал үзэж ухамсраа тэлээрэй.



Comments


bottom of page