top of page

Монголчуудын өвлийн улирлын хоол арвай байсан гэв үү?

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Updated: Jan 28, 2022

Шинжлэх ухааны доктор Г.Лхагваа гуай эртний болон өнөөгийн эх сурвалжуудаас судлагаа хийж эмхэтгэсэн нийтлэлээс заримыг нь хүргэе.


13-р зууны үеийн Монголчууд дийлдэшгүй хүчтэй байхын дээр ухаан нь уужим, цэцэн цэлмэг, шинжлэх ухаанч мэдлэгтэй байжээ. Тандалт судалгаа хийхээр хэд хэдэн гадны хүмүүс Монголд айлчилж байсан ба Монголчуудын амьдралын хэв маягийг нүдээрээ харсан тэд мэл гайхаж цэл хөхөрч байсан гэдэг. Монгол хүн ямар хэмжээтэй хооллодог байсан талаар тэдний бичиж үлдээсэн тэмдэглэлээс нь харахад “Арван хүнд гэхэд дөнгөж хоёр хүнд мөчиг тачиг хүрэхээр хоол өгнө” /Карпини/ гэснээс үзвэл монголчууд тухайн үедээ (XIII зуун) европчуудаас 4-5 дахин бага хооллож байжээ. Түүнчлэн өөр өөр улирлуудад хэрхэн хооллодог талаар ч тандалт хийхээ мартсангүй.


Монголчуудын өвлийн улирлын хоолыг: “өвөлд арвайг няцалж нухаад устай буцалгаж, идэхээр бус шууд залгихаар болгоод өглөөд нэг, хоёр аяга уугаад өдөржин юу ч идэхгүй явснаа орой нь жаахан мах идэж шөл ууна /Карпини/, “Бидэнд зөвхөн үдэш л хоол өгнө. Өглөө бол ямар нэгэн унд юмуу чимх амуу өгнө” /Рубрук/ гэснээс үзвэл өвөлд өглөө 1-2 аяга унд ууж, оройд ганц аяга махан хоол иддэг байжээ.


Дулааны улирлын хоол нь: “урин цагт ан авлаагүй бол зөвхөн цагаан идээгээр хооллоно /П.Карпини, В.Рубрук/, ”Монголчууд зунд гүүний сүү, айраг хэрэглэх учир өөр төрлийн хоолонд санаа тавихгүй” /Рубрук/ гэснээс үзвэл дулааны 9 сард цагаан идээгээр дагнан хооллож байжээ.


Ийм өчүүхэн бага хоолтой 13-р зууны Монголчуудын туулах чадвар ба тэсвэр тэвчээрийг үнэлэхдээ: “Монголчууд айхавтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хирнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй” /Карпини/ гэжээ.


Эртний монголчуудын лавтай 800 гаруй жилийн өмнө бий болгосон онцгой сонин мэдлэг бол биеийн жингийн 3,2%-ийг эзэлж 400 гаруй бактерийн төрлийг агуулах гэдэсний микробын бүтэц өвлийн багахан махан хоолноос болж доройтдогийг таньж мэдсэний дүнд гэдэсний микробын бүтцийг 9 сар цагаан хоолоор хооллож сайжруулдаг арга ухаан ба ийнхүү бие махбодид хэрэгцээтэй тэжээлийн бодис, эрдэс, аминдэмийг гэдэснийхээ микробын тусламжтай хангадаг байжээ. Орчин үеийн судалгаагаар цагаан хоолтон тэсвэрээрээ махан хоолтноос 2 дахин, хүчээ сэргээх чадвараараа 5 дахин илүү гэсэн судалгаа ч түрүү үеийн цагаан хоолтон монголчуудын дээр дурдсан эрүүл мэнд, туулах чадварын үзүүлэлттэй таарч байна. Харамсалтай нь эртний монголчуудын шинжлэх ухаанч энэхүү мэдлэг, уламжлал эдүгээ бүрэн алдагдаж үхэр, гахай, тахиа, өндөг, загас, хиам зэргээс гадна тугал, хурга гээд амьтны нялх төлийн мах иддэг дэлхий жишгийг дагадаг болоод удаж байна.

21-р зууны "соёлт" иргэн гэх мөртлөө бичиг үсэггүй гэх 13-р зууны хүнийхтэй харьцуулахад хэт балмад байгаа бус уу?

Ийнхүү хоол ундаар дамжин бидний тархи буруу програмчлагдчихаад байгаа учраас уур омог ихтэй, ухвар мөчид бодолтой болчихсон байж болох уу? Мах идвэл мангар болно гэж Чингис Хааны Алтан Аялгууны Нууч Товчоон дээр өгүүлсэн байдаг. Түүнчлэн нас богиносч, эрүүл мэнд доройтохын дээр үй олон гэмгүй амьтдын үхлийн шалтгаан болоод зогсохгүй байгаль дэлхийдээ хор хөнөөл учруулж байна. Иймээс өөрийнхөө удирдлага болгосон буруу програмаа өөрчлөх цаг иржээ.


Таны Шинэ Программ = Таныг Аврах Программ бол:

  1. Хоолоо 2-2.5 дахин багасга!

  2. Аль болох цагаан хоол зоогло!

Ингээд Та Чингис хааных шиг хүч чадлыг, оюун ухааныг олох болно!

ЯАГААД?

Шинжлэх ухааны шинэ нээлтүүдийг Танд сонордуулъя:

  1. Таны бие махбодийг бүрдүүлж буй 100 триллион эс “Мэдээлэл”-ээр программчлагддаг юм байна. Мэдээлэл бол Энерги. Хоол унд бол Мэдээлэл.

  2. Бодол санаа бол физик биеийн тань генератор. Түүнийг ямагт эергүү бодлоор цэнэглэж ажиллуулж сур.

  3. Хоол хүнсний химийн энергийг биологийн энерги болгох гэж идэж уусан бүхнийхээ төлөө 5-6 цаг дэмий зарж махбодио тарчлаан зовоох шаардлагагүй. Учир нь биологийн энерги бий болгоход шаардлагатай хэдхэн электрон, протоныг та сэтгэлээсээ ч сугалаад авчхаж дөнгөнө. Мөн агаараас, салхинаас, нарны энерги, усны урсгалаас ч авч чадна. Гэвч эдгээр нь эцсийн дүндээ таны бодлоор л зохицогдож байдаг юм.

  4. Хүн Та өөрийн 60 гаруй хувийг эзлэх Ухамсар бие буюу Энерги биеэ өөд тат. Ингэж л та хөгжинө, агуу болно. Хөгжлийн өөр арга гэж үгүй. Цагаан хоол нь ухамсар бие төдийгүй физик биеийн цахилгаан-соронзон талбайг цэвэрлэдэг юм.


Нийтлэлийн дэлгэрэнгүйг уг сайтаар зочилж уншаарай http://lkhagvaa.mn/post/6

Comments


bottom of page