top of page

IPCC судлаачид ургамлан хүнсэнд шилжих нь дэлхийг аварна гэв

Writer's picture: SoyLoVeganSoyLoVegan

Updated: Oct 5, 2023

Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн хорооны (IPCC) судлаачид ургамлан хүнсэнд шилжих нь дэлхийг аварна гэв.


2021 оны 8-р сарын 30-нд эхэлсэн ургамалд-суурилсан хүнсний (@plantbasedtreaty) гэрээ ашгийн бус санаачилга хүнсний систем уур амьсгалын хямралыг даван туулах гол арга зам гэж үзэн гурван үндсэн зарчмийг дэвшүүлсэн байна. Үүнд:

1. Амьтан-хүмүүсийг олноор өсгөхийг бууруулах (Амьтад бол хүн лугаа мэдрэхүйт төрөлтөн тул тэднийг амьтан-хүн гэж нэрлэх болсон)

2. Өнөөгийн бодлогуудыг ургамлан-хүнсний системийг дэмжихэд чиглүүлэх

3. Дэлхийн унаган экосистем, ойг нөхөн сэргээх гэжээ.


Өнөөдрийн байдлаар лобби бүлэг 42,000 хүмүүс, 1,400 бизнес бусад байгууллагууд болон 16 хот, мужийн дэмжлэг баталгааг авч энэ гэрээг Парисийн гэрээний нэг хэсэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ургамлан-Хүнс Гэрээний баталгаажуулагч Др.Петер Картер IPCC-ны (@ipcc) хяналт хариуцсан шинжээч хэлэхдээ: "Шинжлэх ухаан дүгнэлтээ хийсэн, дэлхийн уур амьсгалын гамшгаас бид хүнснээсээ мах, сүүг бүрмөсөн хасахгүйгээр зайлах боломжгүй. Ёс суртахуун талаасаа бүхий л метан гаргагч эх үүсвэрүүдийг аль болох хурдан зогсоох хэрэгтэй. Дэлхий даяар веган хүнс хэрэглэхээс өөр зам байхгүй гэсэн үг" гэжээ.


Шинжлэх ухаан дүгнэлтээ хийсэн, дэлхийн уур амьсгалын гамшгаас бид хүнснээсээ мах, сүүг бүрмөсөн хасахгүйгээр зайлах боломжгүй.

Та бүхний хүчин зүтгэл ургамалд-суурилсан хүнсний гэрээний дэмжигчид, Др.Петер Картер болон бүхий оролцон хүмүүст талархаж байна. Гараг дэлхий болон түүний оршин суугчдыг аврахын тулд хүн нэг бүр веганыг сонгох болтугай.

Comments


bottom of page