top of page

"МӨХӨЛД ХҮРГЭХ ХҮНС" баримтат кинонд Монголыг онцолжээ

Writer's picture: SoyLoVeganSoyLoVegan

Updated: Oct 5, 2023

Олон улсын шагналт "Мөхөлд хүргэх хүнс" баримтат киног монгол хэлээр дуу оруулж албан ёсны эрхтэйгээр Монгол түмэнд хүргэхэд бэлэн болжээ. Таван жилийн нүсэр их хөдөлмөрөөр бүтсэн энэ кино дэлхийн олон орны хэл дээр орчуулагдан цацагдаж байгаа ба дуучин, уран бүтээлч К.Номинжин монгол хэл дээр орчуулж дуу оруулжээ.

Бид бүхний хэзээний танил "Титаник" киноны гол дүрийн жүжигчин Оскарын шагналт Кэйт Уинслет энэхүү киноны өгүүллэгийг уншсан төдийгүй гүйцэтгэх продюссерээр нь ажилласан байна. Мөн манай дэлхийн байгаль орчны ирээдүйн төлөө идэвхтэй дуу хоолой болсоор ирсэн Леонардо Дэ Каприо мөн домогт Битлз хамтлагийн Паул МкКартни, Английн тэрбумтан Ричард Брансон зэрэг алдартнууд энэхүү киног хүн бүр үзээрэй хэмээн уриалж байгаа юм.


Энэхүү кинонд шинжлэх ухааны манлай эрдэмтэд хүн төрөлхтний болон хүүхдүүдийн маань ирээдүйг аврахад тусалж болох энгийн боломжит шийдлийг санал болгосон байна. Хүн бүр, ялангуяа үр хүүхдүүдийнхээ ирээдүйд үнэхээр жинхнээсээ санаа тавьдаг эцэг эхчүүд үүнийг заавал үзээрэй.


Энэ киноны зарим зураг авалтыг Монгол орны газар нутаг дээр хийж мөн Монгол орныг ч бас онцолсон байдаг. Юуг нь онцолсон бол, урт хугацааны хөдөлмөрөөр бүтээгдсэн энэ кино бидэнд юуг хэлэх гэсэн бол, Холливудын алдартнууд яагаад биднийг үзээрэй гэж санал болгоод байна вэ? Энэхүү баримтад кино нь хэний ч ярихыг хүсдэггүй хамгийн чухал сэдвийг өгүүлэх болно…Бид устах замдаа эргэлт буцалтгүйгээр орсон дараагийн төрөл зүйл болох уу? Та бүхэн киногоо үнэ төлбөргүйгээр хүлээн авч үзээрэй.



Comments


bottom of page