top of page

Данубе салат даршилцгаая

Writer's picture: Loving Hut MongoliaLoving Hut Mongolia

Updated: Oct 5, 2023

Үржил шимт хөрс, газар эхийнхээ арвин их өгөөжийг хүртэх цаг ирлээ. Амин дэмээр баялаг жимс ногоогоо түүж, хурааж аваад зоориндоо хадгалж нөөцлөх, хөлдөөх, даршлах зэргээр өвлийн идшээ бэлтгэчихсэн байхад ч учиртай шүү. Хүйтэн сэрүүний улиралдаа ч амин дэм, шим тэжээлээ нөхөөд авчихна. Тарьж ургуулах ногоо жимсний төрөл зүйлүүд ч улам бүр нэмэгдсээр байгаа нь Монголчууд бидний эрүүл мэнд төдийгүй улс орны эдийн засагт ч ач тустай хэрэг болж байна.

Дунайский гэх нэрээр нь бид хамгийн сайн мэддэг алаг салат нь Дунай мөрний нэрээр нэрлэгдсэн. Харин дэлхий дахинд Данубе салат гэж нэрлэдэг ба Данубе гэдэг нь Ижил мөрний дараа ордог Европын хоёр дахь хамгийн урт мөрөн юм. 

Данубе салатыг бэлтгэхэд маш хялбар бөгөөд ахиухан хэмжээтэй хийгээд даршилчихвал хоолны хачир, талхны хачир төдийгүй хуургандаа хийгээд идэхэд маш амар байх болно. Мөн ногооноос ялгарсан шөлийг нь риссото зэрэг өөр төрлийн хоол хийхэд ч ашиглах боломжтой.


Орц найрлагын хувьд бидний өргөн хэрэглэдэг ногоо, амтлагчууд орно. Ногоонуудаа хэрчээд бэлтгэчихсэн байхад гал дээр маш богино хугацааны дотор чанагдчихна. Бэлэн болсон салатаа шилэнд хийгээд бүр 1 жил хүртэл хадгалж болох юм байна шүү. Харин эхлээд шилээ ариутгах, шилээ зөв таглах, тагийг нь лацдаж вакуумжуулах шаардлагатай ба үүнийг бид гэрийн нөхцөлд маш хялбархан хийх боломжтой.


Ингээд та бичлэгийг анхааралтай үзэж салатаа 1 жил хүртэл даршилж хадгалах энгийн технологийг мэдэж аваарай.



Recent Posts

See All

コメント


bottom of page