top of page

АВАТАР-2 КИНО БАГИЙНХАН ЯАГААД ЗӨВХӨН ВЕГАН ХООЛ ИДСЭН БЭ

Writer's picture: SoyLoVeganSoyLoVegan

Updated: Oct 5, 2023

Дэлхийн шилдэг кино найруулагч Жеймс Камерон анх 2012 онд гэр бүлийнхээ хамтаар веган хооллолтонд шилжсэн байдаг. Тэр цагаас хойш эхнэр Сюзи Амисын хамт хэд хэдэн веган хүнсний үйлдвэрлэлд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийжээ. Түүнчлэн түүний гэр бүл Шинэ Зеландад үр тариа, хүнсний ногоо болон жимс тариалдаг байна.


Веган хоолтон болсон цагаасаа хойш Жеймс Камероны эрүүл мэндэд асар их эерэг өөрчлөлт гарсан ба нэг ч өвдөж зовуурилаагүй хэмээн бататган ярьдаг. Холливудын хамгийн том ажлыг удирдаж чадах өөрийн чадварт итгэх итгэлийг түүний энэхүү хооллох хэв маяг нь өгчээ.

“Би одоо 60-аад насандаа Аватар киног хийх асар том даалгавартай тулж байна. Энэ төслийн бүх мөчлөгийг дуусгахад дахиад хэдэн жил шаардагдах ч гэлээ би хүчтэй байгаа мэт санагдаж байна. Хэрэв би ургамлын гаралтай хоолтон биш байсан бол энэ насан дээрээ үүнийг хийж чадна гэж бодохгүй байна. Энэ бол миний хувьд маш том хүчин зүйл."

Хүнээс өөр төрөлтнийг хүлээн зөвшөөрөх сэдлийг өгөхөөс гадна, байгаль орчны сэдвээрээ сайшаагдсан Аватар киноны найруулагч Жеймс Камерон өөрөө веган хоолоо идээд зогсохгүй Аватар кино багийнхаа бүх гишүүдээ зураг авалтын турш веган хоолоор хангажээ. Кино багийнхан веган хоолны бодлогыг хатуу баримталж, киноны үнэ цэнийг үлгэрлэн харуулахыг зорьцгоосон байна.

"Бидний үг үйлдэл нэг байх байх хэрэгтэй. Бид энэ кинон дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд киноныхоо захиастай нийцүүлэн амьдрах ёстой. Тиймээс бид кино үйлдвэрлэлийнхээ турш бүгдээрээ веган хоол идэх болно."

Камерон мөн эрүүл мэнд, фитнессийн үүднээс веганизмын талаарх нийтлэг буруу ойлголтыг хөндсөн "Тоглоомыг өөрчлөгсөд" баримтат киног бүтээлцсэн. Уг кинонд ургамлын гаралтай хоолны дэглэм нь биеийн тамирын дасгал, тэр ч байтугай бэлгийн амьдралыг хэрхэн сайжруулдаг болохыг харуулсан бөгөөд Sundance кино наадамд оролцогчдын талархлыг ихэд хүлээсэн юм.



Манай вэбсайтыг subscribe хийж дагаснаар онцлох үйл явдал, мэдээллүүдийг алдалгүйгээр хүлээж авах болно.

Comments


bottom of page