top of page

Дорнын веган амттанууд Монголд

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Updated: Nov 9, 2023

Дэлхий дахинд веган үзэл, веган амьдралын хэв маяг эрч хүчээ авч байгаатай зэрэгцэн веган бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесүүд цэцэглэн хөгжиж байгаа билээ. Монголд ч бас ялгаагүй эрүүл мэнд, байгаль дэлхийгээ хайрлах болон энэрэнгүй үзэл нь ухамсар нь сэрсэн хүмүүс, ялангуяа залуу үеийнхний дунд түгээмэл болжээ.


Веган бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн ихэнх нь залуу үеийнхэн байгаа нь үүний нэг илрэл юм. Энэ удаа бид нэгэн цоо шинэ веган бүтээгдэхүүнийг танилцуулж байна.


Веганчуудын хувьд амттаны орон зай ихэд үгүйлэгддэг байсан цаг үе ард хоцорч, импортын болон дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд ар араасаа нэмэгдсээр байгаа нь веган амьдралын хэв маягт улам бүр өнгө нэмж буй. Тэр дундаа эрүүл орц найрлагатай, амттаны үүргээ гүйцэтгэхээс гадна гэдсийг ч бас цатгачихдаг тийм онцгой бүтээгдэхүүн шинээр төрөн гарчээ.


Тэдгээр амттануудын талаарх товчхон тайлбарыг үнийн мэдээлэлтэй нь хамт бид танилцуулъя:


веган хан боргоцойтой бялуу

Хан боргоцойт бялуу нь Тайваний Дэлхийд түгсэн хамгийн алдартай амттан юм. Сайн сайхан, өсөж дэвжихийг бэлгэдэн бэлэг болгон барьдаг онцгой бүтээгдэхүүн.

Найрлага: хан боргоцой, будааны гурил, шар буурцаг, буудайн гурил, тэжээллэг хөрөнгө, кокосны тос, бүйлс самар, чихэр.

Том хайрцагтай нь 8 ш - 27800₮

Жижиг хайрцагтай нь 6 ш - 21800₮



Кантонис маягийн 3 төрлийн Веган еэвэн

1. Улаан чавга болон самартай - 4000₮ 2. Улаан шош болон веган өндөгтэй - 3800₮ 3. Бадамлянхуан үндэс болон хушны самартай - 4000₮




веган еэвэн, Тайвань амттан

Тайвань маягийн 3 төрлийн веган еэвэн

1. Улаан шош болон веган өндөгтэй - 3500₮ 2. Ногоон шоштой - 2800₮ 3. Ногоон шош болон мөөгтэй - 3300₮



Эдгээр амттан нь цайтай маш сайхан зохицдог. Өөрийн дуртай цайгаа хандлаад амттанаа туршиж үзээрэй.


Урьдчилж захиалгаа өгөөд хүргүүлж авах: Фэйсбүүкийн хуудсаар нь дамжуулж холбогдоно Round Table Vegan Kitchen

Comments


bottom of page