top of page

Дуучин Ариана Грандын веган болсон тухай

Writer's picture: SoyLoVeganSoyLoVegan

Updated: Oct 5, 2023

Веган хооллолт нь зарим хүмүүсийн хувьд гоо сайхан мөн эрүүл амьдралын хэв маяг, заримынх нь хувьд амьтдыг энэрэх сэтгэл, бас заримынх нь хувьд байгаль орчиндоо ээлтэй хандах үзэл байдаг бол харин зарим хүмүүсийн хувьд зүгээр л трэнд, имижээ бүрдүүлэх гэж сонгосон сонголт байдаг. Эдгээр шалтгаануудын аль нь ч байлаа гэсэн өөртөө, амьтан байгальдаа төдийгүй хойч үеийнхээ төлөө хийж байгаа маш чухал сонголт юм.


Бид сайтынхаа 'Хүмүүс' булангаараа дээрх шалтгаануудаар веган хоолыг сонгосон хүмүүсийг онцлох болно. Энэ удаа 2 удаагийн Грамми шагналын эзэн, Америкийн залуу дуучин, жүжигчин Ариана Грандын веган хооллолтынх нь тухай товчхон хүргэе.


Ариана Гранд нь 2013 онд өөрийн твиттер хуудас дээрээ веган хоолтон болсон тухайгаа анх зарласан байдаг. "Би бага байхаасаа л органик хоол иддэг байсан ба махыг маш бага хэрэглэдэг байсан. Харин өнөөдөр би 100% веган болсноо тэмдэглэж байна. Баяр хөөртэй өдөр!" хэмээн бичжээ. Амьтны эрхийн төлөө тэмцэгч дэлхийн алдартай байгууллага түүнд баяр хүргэж, түүнд зориулан веган хоолны жорууд илгээгээд амьтдын өмнөөс талархлаа илэрхийлсэн байна. Жор илгээсэнд нь талархлаа илэрхийлээд "Тийм ээ, энэ бол үнэхээр тэмдэглүүштэй явдал. Би энэ шийдвэртээ маш их баяртай байна" хэмээн хариулжээ. Түүнийг ПЕТА-гаас 2014 оны хамгийн секси цагаан хоолтнуудын нэг хэмээн нэрлэсэн байна.



Тэрээр дайкон буюу цагаан лууван, лянхуа цэцгийн үндэс, азуки улаан шош зэрэг Японы макробиотик төрлийн хүнснээс гадна шинэхэн ногоо жимс, самар, смүүти гээд веган хоолтнуудын дурладаг бүхий л зүйлсийг идэх дуртай гэнэ. Тэр дундаа илүү эрүүл дэглэмээр тэнцвэртэй хооллодог ба өөрийгөө шим тэжээлээр хэрхэн хангахаа сайн мэддэг байна.


"Би амьтдад ихэнх хүмүүст хайртайгаасаа илүү хайртай, тоглоогүй шүү. Харин бүрэн ургамалд суурилсан, бүхэл хүнст хооллолт нь амьдралын хугацааг уртасгаж мөн илүү аз жаргалтай хүмүүсийн хүрээллийг бий болгодог гэдэгт бат итгэдэг." ~ Ариана Гранд

Түүний веган болсон шалтгаан нь огтхон ч туранхай гоолиг болохын тулд биш. Урьд өмнөхтэйгөө яг ижил хэмжээтэй хооллож байгаа ч харин доторх агууламж нь өөрчлөгдсөн гэдгээ өөрөө бичсэн байдаг. "Энэ бол биедээ оруулж байгаа зүйл тань таныг тэтгэж, танд ашиг тустай байна гэдэгт итгэлтэй байх явдал юм. Магадгүй бие маань илүү нарийссан байвал энэ нь би хогон хоолыг хэрэглээнээсээ хасаж биеийн хөдөлгөөнөө нэмэгдүүлснээс үүдэлтэй" хэмээжээ.


Эх сурвалж:


Comments


bottom of page