top of page

11/1 Миний веган болсон шалтгаан

Writer's picture: SoyLoVeganSoyLoVegan

Дэлхийн Веган өдрийн мэнд хүргье!


Цагаан, ногоон хоолтон болоод 17 жил болжээ. Хамгийн анх махнаас татгалзсан нь амьтны аминд хүрч, амьтан зовоохыг хүсээгүй гэдэг л нэг шалтгаан байсан. Миний хувьд бол амьтныг зовоохгүй гэдэг ганц л шалтгаан хангалттай байсан ч гэлээ жил ирэх бүр эрүүл мэндэд тустай, бүр цаашлаад байгаль орчинд ээлтэй, дэлхийн эдийн засгийн эргэлтэнд ч эерэг үр дүнтэй болох талаар мэдэж авч байсан учраас энэ сонголтыг хүн бүр хийвэл зүйтэй хэмээн бат итгэж эхэлсэн.


Дан жимсээр хооллодог, дан усаар хооллодог, дан агаараар хооллодог хүмүүс цоо эрүүл, асар эрч хүчтэйгээр амьдардаг хүн дэлхий дээр олон байхад яагаад зарим хүмүүс мах идэхгүй болчихоороо эрүүл мэндийн асуудалд ордог вэ? Учир нь хэдэн үеэрээ идэж ирсэн дадал зуршил, генийн код нь нөлөөлөхөөс гадна өөрөө өөрийнхөө эд эсийг командалж чадахгүй, сэтгэхүйгээрээ хангалттай бэлтгэгдээгүй, далд ухамсартаа айдас тээчихсэн яваа учраас тэр. Бас заримынх нь хувьд махнаас гарч цоо шинэ амьдралын хэв маяг руу шилжиж байгаа учраас учир зүйгээ сайн олохгүй гурил, будаа, төмсхөнөөр л болгоод биеэ шим тэжээлээр хангаж чадахгүйгээс асуудал үүсэх тал ч бий.


Тиймээс энэ сонголтыг хийх нэг л хүчтэй шалтгаан байхад эд эсүүд таны удирдлагаар явна. Гэтэл нэг биш нэлээн хэдэн шалтгаан байна, бас арвин их веган сонголтууд байна. Энэ цаг үед веган сонголтыг хийх нь маш хялбар болсон. Сонголт хомс цаг үед цагаан хоол руу шилжиж байлаа шүү дээ ажаа нь. Гэсэн ч асуудалтай, бэрхшээлтэй мэт огт санагддаггүй байлаа, маш хялбар байсан. Илүү олон төрлийн ногоо иддэг болсон, илүү, илүү... бүх юм урьд өмнөхөөсөө илүү сайхан болж өөрчлөгдсөн.


Хуучин эрин улирч шинэ 5-р эрин рүү дэвшиж байна, хүн төрөлхтөн сэрж байна, веганизм хурдтай хөгжиж байна. Энэ бүхэн цаанаасаа хоорондоо эн зэрэгцэж байгаа синхрончлол юм.


2023/11/1

Soyloveg

Comments


bottom of page